Yoga Teacher Training

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!
Надад олон хүсэлт ирсэн учраас энд дэхь ажлаа зохицуулан Йогийн Багшийн 200 Цагын Сургалтаа дахин Монголдоо хийхээр төлөвлөлөө. Сургалт маань 11 сарын 27-ноос 12 сарын 17 ны хооронд Самадхи төв дээр явагдана.
Энэхүү сургалтанд сурсанаар йогийн түүх, философи болон йогийн

суурь мэдлэг эзэмшихийн зэрэгцээ, амьсгалын дасгал, бясалгал, чакра систем, аюурведа, хүний биеийн анатомийг суралцан яаж үр дүнтэй, гэмтэлгүйгээр дасгалуудаа дарааллуулах, йогийн багшийн эзэмшвэл зохисон ёс суртахуун болон бизнэсийн өргөн мэдлэгтэй болно. Бас өөрийн доторх авъяас чадварыг нээн илрүүлэхэд туслахаас гадна өөртөө итгэлтэйгээр хичээлээ зохион, дасгалаа зөв дараалуулан хичээлээ заах чадвартай болно. Сургалтын төлөвлөгөө маань Yoga Alliance байгууллагаас зөвшөөрөгдсөн. Та энэ сургалтанд хамрагдсанаар Yoga Alliance байгуулгад бүртгүүлэн RYT 200 эрхтэй болохын зэрэгцээ манай төвийн цаашдын 100 болон 300 цагын ахисан шатны хичээлүүдэд хамрагдан RYT 300 болон RYT 500 авах эрхтэй болно. Самадхи студио маань йогийн багш бэлтгэх эрхтэй олон улсад бүртгэлтэй сургууль болсоныг дуулгахад таатай байна. Анхны Монгол дахь сургалт маань амжилттай болж эхнээсээ шавь нар маань олон улсад бүртгэлтэй чадвартай багш нар болцгоож байна. Шавь нар минь хоёр шинэ студио Улаанбаатар болон Сэлэнгэд нээн амжилттай ажиллаж байгаа билээ.
Хоёр дахь удаагаа та нартайгаа олон жилийн йогийн туршлагаа хуваалцан, таныг дэлхийн зэрэглэлд нийцсэн багш болоход хувь нэмэрээ оруулж байгаадаа маш их баяртай байна.
Сургалтын бүртгэлийг энэ хуудасны message-р авч байна. Бас 99100208 утсан дээр бүртгэж байна. Утас болон нэрээ үлдээгээрэй. Төлбөрийн хэсгийг төлж зайгаа авна. /Ердөө 15 хүн бүртгэнэ./

Самадхи йогийн сургуулийн Yoga Alliance дахь бүртгэл:
https://www.yogaalliance.org/SchoolPublicProfile?sid=10167
Миний багшийн Yoga Alliance дахь бүртгэл:
https://www.yogaalliance.org/TeacherProfile

▼ Show More Information

River Garden, #14-103
Ulaanbaatar
27 November , Monday 09:00

More Events Nearby

 25 November , Saturday
 Хүүхдийн Урлан Бүтээх Төв, Ulaanbaatar
 29 November , Wednesday
 Star tv Mongolia, Ulaanbaatar
 09 December , Saturday
 Mongolia Model United Nations, Ulaanbaatar
 25 November , Saturday
 Dale Carnegie Training Mongolia, Ulaanbaatar
 24 November , Friday
 Samadhi Yoga Center of Mongolia, Ulaanbaatar
 27 November , Monday
 Samadhi Yoga Center of Mongolia, Ulaanbaatar
 02 December , Saturday
 Misheel Complex / Мишээл Цогцолбор, Ulaanbaatar
 29 November , Wednesday
 Ulaanbaatar, Mongolia, Ulaanbaatar
 30 November , Thursday
 Цахим мөнгө - OneCoin, Ulaanbaatar
 26 November , Sunday
 Airmarket Holiday - Mөрөөдлийн аялал, Ulaanbaatar
 28 November , Tuesday
 International Standard Academy, Ulaanbaatar