Bazaar Berlin 2018 Үзэсгэлэнд оролцохыг урьж байна

МҮХАҮТ-аас Монгол улсын бараа бүтээгдэхүүнийг шинэ зах зээлд сурталчлан таниулах, экспортыг дэмжих, экспортын барааны нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор “Bazaar Berlin 2018” үзэсгэлэнд 6 дахь жилдээ бизнес эрхлэгчдийн групп зохион байгуулан оролцох гэж байгаа тул бизнес эрхлэгч та бүхнийг оролцохыг

урьж байна.
“Bazaar Berlin 2018” Олон улсын үзэсгэлэн худалдаа нь ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо 2018 оны 11 дүгээр сарын 07-11-ий өдрүүдэд зохион байгуулагдах ба жил бүрийн 11 сард дэлхийн 60 гаруй улс орны 500 оролцогчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулахаар оролцдог байна. Уг үзэсгэлэнд та бүхэн үзэж сонирхохоор /visitor/, эсвэл үзэсгэлэнгээс талбай авч бараа бүтээгдэхүүнээ борлуулах гэсэн 2 төрлөөр оролцох боломжтой. Үзэсгэлэн үзэж сонирхохоор бүртгүүлсэн оролцогч үзэсгэлэнд оролцохдоо өдрийн 9.50 евроны хураамж төлнө.
Үзэсгэлэнгийн төрөл:
• Хувцас;
• Оёмол сүлжмэл бүтээгдэхүүн /гар аргаар нэхсэн/;
• Гоёл чимэглэл;
• Арьс, ширэн бүтээгдэхүүн;
• Байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн;
• Эрүүл хүнсний бүтээгдэхүүн;
• Хивс хивсэнцэр;
• Үндэсний хэв маягтай бүтээгдэхүүн;
• Керамик, шилэн эдлэлүүд;
• Бэлгийн болон сувенирэн бүтээгдэхүүн;
• Баярын чимэглэл, шинэ жилийн бэлэг;
• Гэрийн болон чимэглэлийн текстиль;
Үзэсгэлэнд оролцогчийн бүртгэлийн хугацаа 2018 оны 4-р сарын 25-нд дуусна.
/Жич: Шенгений виз мэдүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт, урьдчилсан зардал болон бүртгэлийн хуудсыг хавсаргасан болно. Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи утсаар тодруулна уу/.
Хариуцсан ажилтан:

МҮХАҮТ, Харилцаа хамтын ажиллагааны газар. Л.Уянга

Утас: 314000,99010174
Факс: 324620
Цахим шуудан: sme@mongolchamber.mn

▼ Show More Information

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Гандигийн гудамж, МҮХАҮТ өөрийн байр., 976
Ulaanbaatar
25 April , Wednesday 16:00

More Events Nearby

 08 September , Saturday
 Caffe Bene Bodi Tower, Ulaanbaatar
 07 September , Friday
 Ulaanbaatar, Mongolia, Ulaanbaatar
 01 September , Saturday
 Ulaanbaatar, Mongolia, Ulaanbaatar
 07 September , Friday
 Ulaanbaatar, Mongolia, Ulaanbaatar