Чингис Фестиваль 2017 Монгол бахархлын өдөр

ЧИНГИС ФЕСТИВАЛЬ-2017
Монгол бахархлын өдөр

Их Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн өдөрт зориулсан ТҮҮХЭН аялал

“Чингис хааны өдөр”-тэй байх, энэ нь Монголын бахархал юм. Нэгэн цагт Дэлхийн талыг эзэгнэн хүчирхэг Их Монгол улсыг байгуулж морин дэл дээрээс гүрнээ удирдсан аугаа их суу билэгт эзэн Чингис

хааны мэндэлсэн энэхүү бахархалт, хүндэтгэлт өдрийг жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэн өнгөрүүлж байх тухай Монгол Улсын УИХ-ын тогтоол гарсан билээ. Энэхүү өдөр 2017 оны 11 сарын 19 өдөр тохиож байна. Их Эзэн Богд Чингис хааны мэндэлсэний 855 жилийн ойд зориулж “Женко Тур Бюро” ХК –аас “Чингис хааны морьт хөшөө цогцолборт” “Чингис Фестивал” арга хэмжээг 2 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хэзээ: Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн 2017 оны 11 сарын 19- ням гаригт
Хаана: Чингис хааны морьт хөшөө цогцолборт

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР
10:00. Баянгол зочид буудлын “А” байрны гаднаас Чингис хааны морьт хөшөөт цогцолборын зүг хөдлөнө.
11:00. “Чингис хааны морьт хөшөөт цогцолборт” хүрэлцэн ирсэнээр нээлтийн үйл ажиллагаа эхэлнэ.
11:20 “Талын Монгол” ардын урлагийн богино хэмжээний тоглолт
11:50 Цогцолбортой танилцах:
 Дэлхийн дээд амжилт Гиннесийн номонд бичигдсэн дэлхий дээрхи хамгийн том Морьтой хөшөө
 “Алтан ургийн их хаадын” хөргийн үзэсгэлэн
 Монголын эзэнт гүрний үеийн музей
 Хүрэл зэвсгийн үеийн, Хүннү гүрний музей
 Цогцолборын бүтээх явцыг харуулсан богино хэмжээний баримтат кино үзэх
 Морины дэл дээрээс орчныг тольдох
 Номын өргөөний багшаар өөрийн нэрийг Монгол бичгээр бичүүлэх
 Монгол үндэсний дээл хувцас өмсөж зураг авахуулах
 Зөвхөн энэ өдөрт зориулж Нислэг центрийн “Тэнгэрийн аялал”-ын үнийн дүнгээс 15% -ийн хөнгөлөлтэй нислэг үйлдэх эрхийг олгож байна.
 Морь унах, зураг татуулах боломжтой бөгөөд 80%-ийн хөнгөлөлттэй
 Гэр бүл,хамт олноороо цэвэр агаарт манай “Чингисийн морьт хөшөөт цогцолбор дахь гэр баазад” 30% ийн хөнгөлттэй буудаллах боломжтой бөгөөд өглөөний цай багтсан болно.
 Ирсэн бүх зочидод халуун аарц ,боорцогоор үйлчилэнэ.
12:30 Морьтон үзүүлбэр Монголын шилмэл жороо морьд, морьтон баатруудын үзүүлбэр.
13:00. “Чингисийн хишиг” тусгай өдрийн хоол (монгол үндэсний хоол ,сет хоол)
13:30. А. Шинжлэх ухаан Түүхийн хүрээлэнгийн түүхч Доктор, профессор А.Пунсагийн
“Монголын Нууц Товчоод нэвтрэхүй” Нууц товчооны 600 гаруй ховор нандин бар хэвлэл, судрын номын цуглуулгын үзэсгэлэн дэлгэгдэн тавигдана.
Монгол үндэстний эртний түүхийн гурван их тулгуур бичгийн нэг ,Монголын уран зохиолын гурван оргилын нэг “Нууц товчоонд” Монгол үндэстний үүсэл гарлаас эхлээд Их Монгол улс мандах үе хүртэлх түүхийн ул мөрийг тэмдэглэсэн байдаг, хосгүй үнэт судар юм.
Б. Улаанбаатар их сургуулийн археологийн танхимын “Археологийн музей” түүхийн үзвэрийн нээлт: Хүннүгийн их хааны булшны судалгааны олдвор, Хүннү үеийн археологийн үнэт олдврууд , дэлхийд шуугиан тарьсан ховор үнэт зүйлсийн үзэсгэлэн болох бөгөөд хүрэлцэн ирж оюун мэлмийгээ баясгана уу
В. Мөн энэ өдөр Археологийн тэнхимийн эрхлэгч, доктор профессор Д.Эрдэнэбаатарын “13-р зууны Их Монгол улсын түүх соёл” сэдэвтэй сонирхолтой лекц болно.
Д. “ Чингис хаан ба Их Монгол улс” маркны төрөлжсөн үзэсгэлэн болох бөгөөд марк сонирхогчид та бүхэн худалдан авалт хийх боломжтой.
15:30 Их Эзэн Чингис хааны мэндэлсэний 853 жилийн ойд зориулсан АХА асуулт хариултын тэмцээн.
17:00. “Үндэсний хувцастай шилдэг хос” шалгаруулж шагнал гардуулснаар энэ өдрийн үйл ажиллагаа өндөрлөнө.

Зорилт:
 Эх орон, уламжлалт түүх соёл, Монгол ахуй, нүүдэлчин амьдралын хэв маягийг танин мэдэж, үндэсний бахархлыг төлөвшүүлэх
 Монгол орныхоо ирээдүй болсон хойч үеийнхээ эрдэм оюунд танин мэдэхүйн олон талын мэдлэг мэдээллийг өгөх
 Үндэсний өв соёл,түүх дурсгалын үнэт зүйлсийг таниулан мэдүүлэх
Суртчилах, Оюуны болон гоо зүйн мэдэгдэхүүн олгох

Аяллын үнэд багтсан зүйлс:

Тухайн өдрийн бүх үзвэр
 Тэмцээний хураамж
 Чингис хааны морьт хөшөөт цогцолборын 2 давхарт байрлах “Алтан ташуур” ресторанд тусгай меню бүхий өдрийн хоол
 Аяллын хөтөч

Аяллын үнэд багтаагүй зүйлс

 Аяллын үнэд багтсан зүйлсээс бусад зүйлс
 Анги хамт олноороо (25 ээс дээш ) хүн явсан тохиолдолд манай компианаас 25% ийн хөнгөлөлттэй үнээр 25 болон 45 хүний суудалтай автобус гаргаж өгч болно.

Хөнгөлөлт урамшуулал

 11-р сарын 12-нд төрсөн болон Чингис Тэмүүжин нэртэй хүмүүс энэхүү
аяллын үзвэрийн үнээс 100% чөлөөлөгдөнө.
/ Аялалд хамрагдахдаа бичиг баримтаа авч ирнэ үү./
 Хамт олон найз нөхдөөрөө аялаж байгаа тохиололд 10 хүн тутамд нэг хүн үнэгүй
 6 хүртэлх насны хүүхэд 100% үнэгүй
 6- 12 насны хүүхэд 50% хөнгөлөлт

Биднийг сонгон үйлчлүүлсэн танд баярлалаа!
Таны аяллын түнш “Женко Тур Бюро” ХК
Дэлгэрэнгүй мэдээллийг:88441166, 70120202, 93229323



ТА САЙХАН АЯЛААРАЙ “ЖЕНКО ТУР БЮРО” ХК !

▼ Show More Information

Bayangol Hotel Office 1st floor , Chengis Khan Avenue 5, Sukhbaatar square, Ulaanbaatar, Mongolia, 14250
Ulaanbaatar
19 November , Sunday 11:00

More Events Nearby

 25 November , Saturday
 Хүүхдийн Урлан Бүтээх Төв, Ulaanbaatar
 29 November , Wednesday
 Star tv Mongolia, Ulaanbaatar
 09 December , Saturday
 Mongolia Model United Nations, Ulaanbaatar
 25 November , Saturday
 Dale Carnegie Training Mongolia, Ulaanbaatar
 24 November , Friday
 Samadhi Yoga Center of Mongolia, Ulaanbaatar
 27 November , Monday
 Samadhi Yoga Center of Mongolia, Ulaanbaatar
 02 December , Saturday
 Misheel Complex / Мишээл Цогцолбор, Ulaanbaatar
 29 November , Wednesday
 Ulaanbaatar, Mongolia, Ulaanbaatar
 30 November , Thursday
 Цахим мөнгө - OneCoin, Ulaanbaatar
 26 November , Sunday
 Airmarket Holiday - Mөрөөдлийн аялал, Ulaanbaatar
 27 November , Monday
 Samadhi Yoga Center of Mongolia, Ulaanbaatar
 28 November , Tuesday
 International Standard Academy, Ulaanbaatar